Нөхцөл. заавар. зөвлөмж

Үйлчилгээний нөхцөл


Харилцагч БИ “ЮБИ СТОК ЭКСЧЕНЖ” ХХК /цаашид Компани гэх/-ийн BONDS.MN систем /цаашид систем гэх/ ашиглан үнэт цаасны данс нээх, үнэт цаасны арилжаа хийх болон мөнгөн төлбөр тооцооны үйл ажиллагааг гүйцэтгэхдээ дараах ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг мөрдөн ажиллахыг зөвшөөрч байна.

ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ

Системд данс нээлгэж буй харилцагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байна.

Харилцагч системд шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд мэдээллийг алдаатай, худал оруулснаас үүдсэн хариуцлагыг өөрөө хариуцна.

Данс нээлгэхэд өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүрт өөрчлөлт оруулж, баталгаажуулалтыг хийнэ.

Харилцагч системд зөвхөн 1 данс нээх бөгөөд данс эзэмших эрхийг бусдад дамжуулж, шилжүүлэхгүй байна.

Системд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг харилцагч дээд зэргээр хангахад анхаарах бөгөөд харилцагч өөрийн буруугаас дээрх мэдээллийг алдсанаас үүсэх хариуцлагыг Компани хүлээхгүй болно.

Системээр дамжуулан гүйлгээ, арилжаа хийхдээ харилцагч Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон Компанийн зүгээс системийн үйл ажиллагаатай холбогдуулан баталсан дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Харилцагчийн мөнгөн төлбөр тооцоо зөвхөн арилжааны банкны дансаар хийгдэх тул төлбөр тооцоо гүйцэтгэх банкинд арилжаанд оролцохоос өмнө данс нээлгэнэ.

Харилцагч нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан системд нэвтрэн оруулах бөгөөд өөрийн өгсөн захиалгаас үүсэх аливаа алдагдал, хохирлыг харилцагч өөрөө бүрэн хариуцна.

Харилцагч арилжааны болон гүйлгээний шимтгэл, үйлчилгээний хөлсийг саадгүй төлнө.

Систем болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид нэн даруй мэдэгдэх Харилцагч нь бүртгүүлсэн мэйл, утас, техник хэрэгсэл зэргийн хэвийн ажиллагааг өөрөө хариуцах бөгөөд хэвийн ажиллагаатай бус байснаас шалтгаалан системээс илгээсэн мэдээлэлтэй цаг тухайд нь танилцаагүй бол холбогдон гарах хариуцлагыг өөрөө хариуцна.

НУУЦЛАЛ

Програм, техникийн хөгжүүлэлт, холбогдох төрийн байгууллагын шийдвэр, системийн хэвийн ажиллагааг хангахад оролцогч гуравдагч талын үйл ажиллагааны доголдол, халдлага болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх, яаралтай хэвийн байдалд оруулах зорилгоор платформын үйл ажиллагааг түр зогсоож болно.

СИСТЕМИЙГ ЗОГСОЛТ, ТАСАЛДАЛ

Компани нь харилцагчийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр эсвэл харилцагчийн өөрийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд гарган өгч болно.