Хөрөнгийн зах зээлийн шинэ эрин

Засгийн газрын үнэт цаасны арилжааны цахим систем

Шинээр бүртгүүлэх

сүүлд зарлагдсан

Бондын жагсаалт

системийн онцлогууд

Платформын давуу талууд

  • Блокчэйн технологид суурилсан арилжааны платформ.

  • Дэлхийн хаанаас ч арилжаанд оролцох боломж.

  • 24/7 буюу тасралтгүй хийгдэх арилжаа.

  • Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох хялбар арга.

  • Блокчэйн технологид суурилсан арилжаанд платформ.

  • Дэлхийн хаанаас ч арилжаанд оролцох боломж.

  • 24/7 буюу тасралтгүй хийгдэх арилжаа.

  • Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох хялбар арга.

Үйл явдал. Арилжаа. Үр дүн

Мэдээ мэдээлэл

Шинээр бүртгүүлэн үнэт цаас худалдан авах

Арилжаанд хэрхэн оролцох дараалал

01.Бүртгүүлэх

Хэрэглэгч вэбсайт эсвэл аппликейшнээр bonds.mn системд хандан Бүртгүүлэх товчлуур дээр дарж өөрийн гар утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. 133331 тусгай дугаараас ирсэн 6 оронтой кодыг баталгаажуулах код хэсэгт оруулж бүртгэлээ баталгаажуулан Хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ бүртгүүлнэ. Үүний дараа системийг ашиглах үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр хэрэглэгч системд нэвтрэх эрхтэй болно.

02.Үнэт цаасны данс үүсгэх

Хэрэглэгч системд бүртгэл үүсгэсний дараа өөрийн бүртгэлээрээ нэвтэрч ороод Баталгаажуулалт цэсэн дээр дарж Алхам 1. Үнэт цаасны данс шалгах товчлуур дээр дарахад хэрэглэгчид үнэт цаасны данс үүсэж Алхам 1 баталгаажна.

03.Банкны данс нээлгэх

Хэрэглэгч та өөрт ойрхон Төрийн банкны аль нэг салбараар үйлчлүүлэн гэрээ байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны данс нээлгэнэ үү. Хэрэглэгчид данс нээгдмэгц Алхам 2 баталгаажна.

04.Захиалга үүсгэх

Бондын захиалга хийхийн тулд юуны түрүүнд бүртгэлээрээ системд нэвтэрнэ. Нүүр хуудасны Анхдагч зах зээл цонхны ЗГҮЦ захиалах хэсэгт идэвхтэй арилжаалагдаж байгаа үнэт цаасны жагсаалт байрлах ба эндээс өөрийн захиалга өгөх үнэт цаасаа сонгож тухайн үнэт цаасны мэдээллийн доод талд байрлах Захиалах товчлуурыг дарж захиалгын хэлбэрээ сонгож захиалгын тоо ширхэг, купоны хувь хэмжээний мэдээллээ оруулж Захиалах товчлуурыг дарж захиалга шинээр үүсгэнэ.

Bonds.mn Ухаалаг утасны аппликейшн

Засгийн газрын үнэт цаасны арилжааг гар утаснаасаа

Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг хүссэн хүн бүр iOS болон Android үйлдлийн системтэй гар утсаа ашиглан, хүссэн газраасаа бүртгүүлж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.

Асуулт хариулт. ЗААВАР. ЗӨВЛӨМЖ

Түгээмэл асуулт хариулт

  • Bonds.mn хэрхэн ажилладаг вэ?

    Bonds.mn систем нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг 24/7 хугацаанд тасралтгүй хийх боломжтой арилжааны платформ юм. Манай системийг ашиглан үнэт цаасны арилжааг дэлхийн хаанаас ч хэдийд ч хийх боломжтой. Арилжааны биелсэн захиалга бүрийг блокчейн дээр бүртгэдэг тул хэрэглэгчийн арилжааны мэдээлэл болон үнэт цаасны мэдээлэл устах, зөрөх зэрэг эрсдэлгүй шинэ үеийн технологид суурилсан цогц систем юм.

  • Хувь хэрэглэгч хэрхэн бүртгэл үүсгэх вэ?

    Bonds.mn-д вэбсайт https://bonds.mn/mn/register болон аппликейшнээр хандан бүртгэл үүсгэх боломжтой байдаг. Хэрэв та апп ашиглах бол Appstore эсвэл Playstore-оос Bonds.mn аппликейшныг татаж өөрийн утас, таблет дээр суулгасан байх хэрэгтэй. Доорх дарааллын дагуу бүртгэл үүсгэнэ.

    Алхам 1

    Аппликейшныг нээж Бүртгүүлэх товчлуурыг дараад Иргэн гэж сонгоорой.

    Алхам 2

    Утасны дугаар гэсэн талбарт өөрийн гар утасны дугаарыг оруулж Илгээх гэсэн товчлуур дээр дарна.

    Алхам 3

    Бүртгүүлсэн утасны дугаарт 133331 тусгай дугаараас 6 оронтой баталгаажуулах код бүхий мессэж ирэх ба тэр кодыг Баталгаажуулах код гэсэн талбарт оруулж илгээнэ.

    Анхаарах: Bonds.mn систем дээр таны бүртгүүлсэн гар утасны дугаар нь цаашид таны нэвтрэх нэр болон ашиглагдах тул та өөрийн байнга ашигладаг гар утасны дугаараа үнэн зөв оруулна уу.

    Алхам 4

    Бүртгэлийн дараагийн хэсэг нь Анкетын хэсэг буюу Хэрэглэгчийн мэдээллийн хэсэг юм. Та энэ хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв оруулаад илгээхэд танд бүртгэл амжилттай үүссэн эсэх талаар мэдэгдэл ирэх болно.

    Анхаарах: Цаашид таны мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрт мэдээллээ шинэчилж байх хэрэгтэйг анхаараарай.

    Алхам 5

    Нэвтрэх товчлуур дээр дарж өөрийн бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгээр нэвтрэх боломжтой болно. Мөн хурууны хээ, царайгаа таниулах тохиргоо хийж илүү амархан нэвтрэх боломжтой.

  • Хувь хэрэглэгчийн бүртгэл хэрхэн баталгаажих вэ?

    Дараах 2 алхамт баталгаажуулалтыг хийснээр хэрэглэгч бондын арилжаанд оролцох боломжтой болно.

    Алхам1. Үнэт цаасны данс

    Хэрэглэгч бүртгэл үүсгэсний дараа үнэт цаасны данс үүснэ. Үнэт цаасны данс үүсэх үед Алхам 1 баталгаажна. Хэрэглэгч Тохиргоо цэсний Баталгаажуулалт хэсгийн Алхам 1 гэсэн товчлуур дээр дарж ороод Үнэт цаасны дансаа шалгах боломжтой.

    Алхам2. Банкны данс баталгаажуулах

    Энэ алхмыг баталгаажуулахын тулд хэрэглэгч Төрийн банкны өөрт ойр салбараар үйлчлүүлэн гэрээ байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны данс нээлгэнэ үү. Данс нээгдсэнээр Алхам 2 баталгаажиж хэрэглэгч үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болно.

  • Байгууллагын хэрэглэгч хэрхэн бүртгэл үүсгэх вэ?

    Байгууллагын хэрэглэгчийн хувьд Bonds.mn вэбсайтаар хандан бүртгэл үүсгэнэ.

    Алхам 1

    Бүртгүүлэх гэсэн товчлуур дээр дарж Байгууллага хэсэгт мэдээллээ оруулна.

    Алхам 2

    Данс захиран зарцуулагчийн мэдээллийг оруулна.

    Алхам 3

    Шаардагдсан доорх баримт бичгийг зааврын дагуу илгээснээр таны бүртгэл үүснэ.

    • Данс нээлгэх албан хүсэлт

    • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

    • Данс захиран зарцуулагчийн маягт 4. Админ таны мэдээллийг шалган баталгаажуулна

  • Байгууллагын хэрэглэгч бүртгэлээ хэрхэн баталгаажуулах вэ?

    Баталгаажуулалт гэдэг нь манай системээс хэрэглэгчээ таних, хэрэглэгчийн ирүүлсэн мэдээллийг баталгаажуулах үе шат юм.

    Алхам1. Бүртгэлийн мэдээлэл баталгаажуулах

    Байгууллагын хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ системд бүртгүүлсэн мэдээлэл, илгээсэн бичиг баримтыг админ баталгаажуулна. Хэрэв таны бртгүүлсэн мэдээлэл, илгээсэн баримт бичиг алдаатай, зөрүүтэй байгаа тохиолдолд баталгаажуулахаас татгалзан, энэ талаар хэрэглэгчид мэдэгдэл хэлбэрээр мэдэгдэнэ.

    Алхам2. Бүртгэлийн мэдээлэл баталгаажуулах

    Байгууллагын хэрэглэгч бүртгэл үүсгэсний дараа үнэт цаасны данс үүснэ. Үнэт цаасны данс үүсэх үед “Алхам 2” баталгаажна. Хэрэглэгч Тохиргоо цэсний Баталгаажуулалт хэсгийн “Алхам 2” гэсэн товчлуур дээр дарж ороод Үнэт цаасны дансаа шалгах боломжтой.

    Алхам3. Банкны данс баталгаажуулах

    Энэ алхмыг баталгаажуулахын тулд хэрэглэгч Төрийн банкны өөрт ойр салбараар үйлчлүүлэн гэрээ байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны данс нээлгэнэ үү. Данс нээгдсэнээр “Алхам 3” баталгаажиж хэрэглэгч үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болно.

    Алхам4. Материал ирүүлсэн эсэх

    Байгууллагын хэрэглэгч онлайнаар баримт бичгээ илгээснээс хойш 14 хоногийн дотор эдгээр бичиг баримтаа цаасан хэлбэрээр бидэнд ирүүлэх шаардлагатай. Хэрэв заагдсан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд таны системд нэвтрэх эрх хязгаарлагдахыг анхаарна уу.

  • Захиалга хэрхэн хийх вэ?

    1. Өөрийн бүртгэлээрээ bonds.mn-д нэвтрээд Нүүр хуудасны Анхдагч зах зээл хэсэг рүү орно.

    2. ЗГҮЦ захиалах цонхноос одоогийн байдлаар идэвхтэй байгаа үнэт цаасны жагсаалт, тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Энэ хэсгээс захиалга өгөх үнэт цаасаа сонгоод Захиалга өгөх товчлуур дээр дарна.

    3. Санал өгөх хэлбэрээ сонгоно.

    4. Хэрэв та Өрсөлдөөнт хэлбэрийг сонговол захиалгын тоо ширхэг, купоны хэмжээ Өрсөлдөөнт бус хэлбэрийг сонговол захиалгын тоо ширхэгийг оруулж Захиалах товчлуурыг дарна.

    5. Таны оруулсан захиалгын мэдээллийг системээс танд ахин харуулах цонх гарч ирэх ба та өөрийн захиалгын мэдээллийг ахин шалгаж Захиалах товчлуурыг дарснаар захиалга үүснэ.

  • Байгууллагын хэрэглэгч нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

    Хэрэв байгууллагын хэрэглэгч системд нэвтрэх нууц үгээ мартсан бол “Нууц үг сэргээх хүсэлт” бүхий албан тоотыг цаасан хэлбэрээр эсвэл байгууллагын бүртгэлтэй имэйл хаягнаас info@bonds.mn имэйл хаягаар илгээнэ үү.

  • Нууц үг хэрхэн солих вэ?

    Бүртгэлээрээ системд нэвтрээд Тохиргоо цэсний Нууц үг солих сонголтыг хийнэ. Нууц үг солих цонхонд хуучин нууц үгээ оруулаад шинэ нууц үгээ давтан оруулна. Таны оруулсан нууц үг том жижиг үсэг, тоо, тэмдэгт холилдсон багадаа 8 оронтой байх хэрэгтэйг анхаарна уу.

  • Хувь хэрэглэгч нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

    Хэрэв хэрэглэгч системд нэвтрэх нууц үгээ мартсан бол доорх алмын тусламжтайгаар нууц үгээ сэргээх боломжтой.

    Алхам 1

    Аппликейшнээ нээж Нэвтрэх хэсэгт байрлах Нууц үгээ мартсан уу? товчлуур дээр дарна.

    Алхам 2

    Өөрийн бүртгэлтэй утасны дугаараа оруулаад Баталгаажуулах товчлуур дээр дарна.

    Алхам 3

    Энэ үед таны утсанд 133331 тусгай дугаараас 6 оронтой баталгаажуулах код ирэх ба тэр кодыг Баталгаажуулах код хэсэгт оруулж Баталгаажуулах товчлуур дээр дарна.

    Анхаарах: Таны нууц үг том жижиг үсэг, тоо, тэмдэгтээс бүрдсэн багадаа 8 оронтой байх шаардлагатайг анхаарна уу.

    Алхам 4

    Шинэ нууц үгээ давтан оруулаад Дуусгах товчлуур дээр дарна.

    Алхам 5

    Бүртгэлтэй утасны дугаар болон шинэ нууц үгээрээ нэвтэрнэ.

  • Өрсөлдөөнт болон Өрсөлдөөнт бус санал гэж юу вэ?

    Өрсөлдөөнт санал- Засгийн Газрын үнэт цаасны арилжаанд хүүгээр өрсөлдөх саналыг хэлнэ.

    Өрсөлдөөнт бус санал- Ялгавартай үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, нэгдсэн үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн саналын өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр тус тус биелэх саналыг хэлнэ.

  • Захиалга хэрхэн цуцлах вэ?

    Данс цэс рүү орж Идэвхтэй захиалга хуудаснаас цуцлах захиалгыг сонгож Цуцлах товчлуур дээр дарна.